Мэдээллийн нууцлал

Ondoo мэдээллийн нууцлалын тухай.

1. Бидний танаас авч байгаа мэдээллүүд

Таны бүтэн нэр, И-мэйл хаяг, Утасны дугаар зэрэг үйлчилгээг ашиглахад нэн шаардлагатай мэдээллүүд,

Facebook ашиглан нэвтэрч байгаа бол хүйс болон төрсөн огноо зэрэг ONDOO ийн нэмэлт үйлчилгээг ашиглахад хэрэглэгчдэд улам хялбар болгоход чиглэсэн мэдээллүүд,

Таны системд өгсөн тестүүдийн үнэлгээний талаарх мэдээллүүд.

2. Гуравдагч этгээдэд мэдээлэл дамжуулах тухай

ONDOO нь хууль, эрхзүйн байгууллагаас онцгой шалтгааны улмаас албан ёсоор мэдээлэл гаргаж өгөхийг хүсэхээс бусад тохиолдолд өөр ямар ч гуравдагч этгээдэд хэрэглэгчийн систем дээрх мэдээллийг дамжуулахгүй болно.

3. Бид мэдээллийг хэрхэн хамгаалдаг вэ?

ONDOO систем нь олон улсын мэдээллийн аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан GOOGLE-ийн дата төв дээр байрлан ажилладаг.

4. Энэхүү Мэдээллийн нууцлалын тухай бичиг баримт нь 2018 оны 2 дугаар сарын 1-нээс дараагийн шинэчлэгдсэн бичиг баримт бий болох хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөнө.



© Ondoo.mn 2018