Үйлчилгээний нөхцөл

ONDOO систем нь FACEBOOK messenger-т суурилсан ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ-д бэлдэх болон МЭРГЭЖИЛ-ээ сонгоход туслах олон төрлийн ТЕСТ, мэдээ мэдээлэлтэй ХУВЬ ХҮНий хөгжлийн төлөөх хөтөлбөр юм.

1. ONDOO системийг ашиглах нөхцөл

Таны систем дээр бүртгүүлсэн бүртгэлийн мэдээлэл нь үнэн бодит мэдээлэл байна.

ONDOO системийг бусдад хор хохирол учруулах, системд хохирол учруулах зорилгоор ашиглахгүй байх.

ONDOO системийн нэр хүндийг санаатайгаар унагах үйлдлийг хийхгүй.

ONDOO систем дээрээс төлбөртэй үйлчилгээ авах тохиолдолд ТУРШИЛТын хувилбараас бусад нөхцөлд төлбөрийг урьдчилан төлсөн байна.

2. Төлбөр

ONDOO гишүүнчлэлийн төлбөрийг дансаар хүлээн авснаар таны үйлчилгээ идэвхжин баталгаажсан тухай мэдээлэл фэйсбүүк мессежээр очино.

3. Үйлчилгээг цуцлах

Та үйлчилгээг худалдан авахаас өмнө туршилтын хувилбарыг ашиглан шийдвэр гаргах боломжоор хангагдсан тул төлбөрийг буцаан олгохгүй.

Бүртгэлтэй хэрэглэгч өөрийн үйлчилгээний эрхийг бусдад дамжуулах болон олон нийт дундаа ашиглаж байгаа нь нотлогдвол таны үйлчилгээний эрхийг түтгэлзүүлэх үндэс болно.

4. Хүчин төгөлдөр байх хугацаа

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2018 оны 2 дүгээр сарын 1-нээс дараагийн шинэчлэгдсэн нөхцөл бий болох хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

© Ondoo.mn 2018